Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 7 орны 138 иргэн ирлээ

2021/05/07

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна.

Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.106
    2021/05/07

    Төр засаг сайн ажиллаж байна, иргэдээ гадаад орноос татах нь маш зөв ажил шүү,

    Хариулах