Д.Мөнхцэцэг: Коронавирусийн улмаас эхийн эндэгдэл, дутуу төрөлт нэмэгдэж байна

2021/05/07

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг оролцож Ковид18 халдварын үеийн жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн тусламжийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. 

Тэрээр " Жирэмслэлтийн 10 сарын хугацаанд бүхий л эрхтэн тогтолцоонд өөрчлөлт ордог тул хөл хүнд эхчүүд коронавирусийн халдварт өртөх хамгийн эрсдэл бүхий бүлэгт хамаарна. Эхийн хэвлийд ураг өсөж бойжоод, томрох тусам жирэмсэн эмэгтэйчүүдийн амьсгал өнгөц болж, хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэх бөгөөд цусны эргэлтийн хэмжээнд 1.5-2 литр болж ихэсдэг тул зүрх ихээхэн ачаалалтай болдог. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд физиологийн цус багадалт үүснэ. Мөн ургийг хэвийн бойжуулахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаа их унадаг тул вирусийн халдвар эхийн биед орох нь ихээхэн эрсдэлтэй.  Дэлхий дахинаа коронавирусийн улмаас эхийн эндэгдэл, дутуу төрөлт нэмэгдэж байна. Манай улсын хувьд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн болон амаржсан 98 эхийг судлахад, 50 хувь нь уушгины хатгалгаатай байсан. Мөн хоёр нярайгаас халдвар илэрсэн. Одоогийн байдлаар 119 жирэмсэн , төрсөн эхчүүд халдварын улмаас төрөх тасгуудад эмчлүүлж байна.

Төрсний дараа эмэгтэйчүүдэд хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал илэрдэг. Тэгвэл цар тахлын нөхцөлд төрсний дараа бус жирэмсэн үед сэтгэл гутрал ихэс буй нь судалгаагаар тогтоогдсон" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна