Даваа гарагаас тэтгэврийн зээлгүй ахмадуудад НЭГ САЯ төгрөг олгож эхэлнэ

2021/05/07

Өнгөрсөн онд тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийн төлбөрийг тэглэсэн билээ. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад үнэт цаас олгох замаар зөрүү мөнгийг нь олгохоор болсон юм. Тэгвэл тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийг мөнгийг ирэх долоо хоногийн даваа гарагаас олгож эхлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаныханд өгөв. 

2019 оны төгсгөлд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум гаруй төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөг олгох юм байна. Ахмадуудад олгох 216 тэрбум төгрөг бэлэн болсон гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн юм.

Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгох аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна