Согтуугаар жолоо барьсан 104 зөрчил илрүүлжээ

2021/05/10

Өнгөрсөн амралтын өдрүүдээр алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 104 зөрчил илэрчээ. Тодруулбал, нийслэлд 66, орон нутагт 38 зөрчил бүртгэгдсэн байна. 

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас хотод долоон хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг хоёр хүний амь хохирсон байна.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна