Нийслэл дэх дархлаажуулалтын цэгийг хоёр дахин цөөлжээ

2021/05/10

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Улсын хэмжээнд вакцинд хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 76.9 хувь нь эхний тунд хамрагдсан бол 30.1 хувь нь хоёр тунд хамрагдаад байна. Улаанбаатар хотын хувьд эхний тунд 93.9 хувь, хоёр дахь тунд 50 хувь нь хамрагдсан. Үүнтэй холбогдуулаад өнөөдрөөс эхлэн нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж,  дархлаажуулалтын 110 цэг ажиллаж байсныг 49 болгон цөөрүүлсэн. Орон нутагт дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд тавдугаар сарын 20-ноос нийслэлд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх учраас тухайн үед буцаад дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна