Өнөөдөр хичээллээд сурагчдын зуны амралт эхэлнэ

2021/05/14

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан. Улмаар 4-12 дугаар ангийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дугаар ангийнхны зуны амралт энэ сарын 7-ны өдрөөс эхэлсэн билээ. 

Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзнэ хэмээн БШУЯ-наас мэдээлсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна