Агаарын нислэг, Сансрын уудмыг шинжлэн судлах төв буюу NASA-гаас Улаан нүдэн гариг /Ангараг/-тай яг адил орчныг бүрдүүлж, бүтэн жилийн турш тэнд амьдрах хүсэлтэй сайн дурынхныг бүртгэж эхэлсэн талаар мэдээлжээ. Ийм туршилт нь ирээдүйд хүн төрөлхтөн Сар, Улаан нүдэн гариг руу нисэх үед үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, технологийг хөгжүүлэх судалгаа хийх боломжийг олгоно хэмээн тооцоолж байгаа аж. Улаан нүдэн гариг дээр амьдарч байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх нэг жилийн амьдралыг 2022 оны намраас эхлүүлнэ гэж мэдээллээ.
Энэ туршилтын хугацаанд 160 квадрат метр талбай болон бусад хүчин зүйлүүдэд хяналт тавин ажиллах юм байна. Багийнхны хувьд сансарт жингүйдэх, роботыг хянах, мессеж солилцох зэрэг ажиглалтыг хийнэ.
Тавигдах шаардлагын тухайд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.80
манайд нэг хэсэг хүмүүс говьд байгаа биздээ ккк аль хэдийн эхэлцэн ккк
Хариулах