Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын Белград хотод энэ сарын 22-ноос ирэх сарын 7-нд болно. Тус тэмцээнд Монголын есөн ширэн бээлийтэн оролцоход бэлэн болж, бэлтгэл ханажээ.
Монголын боксын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд, Х.Нямбаатар, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энх, Н&Н ХХК-ийн захирал М.Майдар нар тамирчдаа хүлээн авч уулзан, амжилт хүсэв.
108 орны 600 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн есөн жинд өрсөлдөх ДАШТ-д оролцох Монголын боксчид маргааш Серби улсыг зорино.
ДАШТ-д өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүн:
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жадамбын Энхтөр, туслах дасгалжуулагч Отгончулууны Батхүү, Болдын Эрдэнэбаяр.
48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter/
51 кг: Хархүүгийн Энмандах /ОУХМ/, /Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо/
54 кг: Энх-Амгалангийн Баярсайхан /СМ/, / Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо/
57 кг: Хархүүгийн Энх-Амар /ОУХМ/, /Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль, МАК компани/
60 кг: Оюунбаатарын Тулга /СМ/, /”Алдар” спорт хороо/
63.5 кг: Баттөмөрийн Мишээлт /СМ/, / Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо/
67 кг: Баатарсүх Чинзориг /ОУХМ/, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Капитрон” банк/
71 кг: Отгонбаатарын Бямба-Эрдэнэ /СМ/, / Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо/
75 кг: Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” спорт хороо/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.193
Tsendeegiin orond boon hel am bolj, ariin haalgaar shahuuu yavsan ged bgaa humuus min tulgatdaa odo amjilt l huseh heregtei
Хариулах66.181.160.37
57 кг 63.5 кг боксчид яагаад өөр нэр ороод ирэв.ээ холбоо дампуу болсон бна.шүү.
Хариулах106.101.1.46
63,5kg 57kgiin tamirchid ygaad soligdchihson bgan bee
Хариулах202.126.88.175
Amjilt husey
Хариулах