Засгийн газрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг таницууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: " Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд импортоор авдаг голлох нөөцийн бүтээгдэхүүний талаар танилцууллаа. Цар тахлын улмаас хил гаалийн саатал үүссэн.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөхгүйгээр нөөцийг бүрдүүлэхийг Засгийн газраас үүрэгдлээ. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг богино хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүнийг саадгүйгээр хурдан шуурхай татан авах ажлыг хариуцна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн гол нэрийн барааны нөөц дөрөв дахин өссөн. Үүний үр дүнд үнийг тогтвортой барих боломж бүрдсэн хэдий ч аж ахуйн нэгжүүдийн татахад бэлэн болсон бүтээгдэхүүн гацсан нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд орсон зүйл байхгүй.
Харин Эрээний хил гаальтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтийн асуудалд “шок” үүсэх эрсдэл харагдаж байна. Эрээны боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц зохистой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.168
Had iin ham l jaahan ersdel oroh bh .Mah nogoo baihad turul baihad bolchiin doo
Хариулах103.212.116.190
Хятадын эрлийз хурлийзуудад л гэхээс халхчууд бол тоохч үгүй?
Хариулах103.212.116.190
Үүсчэл байг
Хариулах