Налайх дүүргийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилжээ.
Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна.
Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.16.186
Хууль шийтгэлээ чангатгах хэрэгтэй
Хариулах103.26.194.144
Зарлан мэдээлэх ажилаа өрөгжүүлье жиш ээ нь иймэрхүү хулгайч нарт оногдуулсан ялыг нь мэдээлэх шаардлагатай бна үгүй бол хулгай хийгээд хэдхэн сар жил авдаг ухааны юм бодож байгаа. Мал хулгайлах ял өндөр ялтай гэдэгийг нь хулгайч нарт ойлгуултал нь суртачилаж мэдээлэх зүйтэй
Хариулах202.126.88.66
Малын хуулыг чангалмаар юмаа
Хариулах66.181.161.48
Sain bna ingej ilruuldeg tsagdaa olon boloosoi
Хариулах