Ирэх онд хоёр нисэх буудлыг ашиглалтад оруулна


Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар ирэх онд төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, ажлуудын талаар танилцууллаа.

Л.Халтар: "2022 онд Хэнтий аймагт "Өндөрхаан" нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд ирэх онд улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Мөн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт "Дэлүүн болдог" нисэх буудлыг барихад зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн.

Өөрөөр хэлбэл, 2022 онд "Өндөрхаан", "Дэлүүн болдог" нисэх буудлуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.182
    2021/10/26

    Монгол хүн амын бэлэгээ гэдэгсэн энд сэтгэгдэл бичдэг хүмүүсийн дийлэнх нь ёс зүйгүй муу санаанууд байгаа. Андлалын өргөө бол оюуны өмчөө ашиглуулахгүй гэсэн мөнгө бодсон хэдэн хүүхдийн үйлдлээс болсон юм.

    Хариулах
  • 66.181.160.112
    2021/10/26

    Буцааж буулгах гээд бөөн юм болох вий дээ.

    Хариулах