Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д. Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын ажлын явцын талаар, Эрээний хилийг ойрын хугацаанд нээж ачаа эргэлтийг хэвийн горимд оруулах боломжийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат тодрууллаа.
Хоёр улсын Засгийн газраас төмөр замын уулзварыг тогтоон баталсан тул энэ ажил ойрын 1-2 жилийн хугацаанд хэрэгжинэ. КОВИД-19-ийн улмаас Эрээн хотын боомт хаагдаад байгаа. Эрээн хотын нийт оршин суугчдаас таван удаагийн шинжилгээ авсан бөгөөд сүүлийн хоёр хоног шинэ тохиолдол илрээгүй. Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол шат дараатайгаар нээх болно гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: Ардчилсан намын бүлэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.20
Зовлогоо яая гэж байж хуцдаг юм бэ.
Хариулах192.82.82.81
Ганбат хэрүүл хийж байхаар улс орондоо баг ч гэсэн юм яриж бай энэ ажил зөв
Хариулах