Р.Эмүжин: Монголд уянгалдаг, төсөөлдөг, уран донгоддог ерөнхий сайд ерөөс хэрэггүй

2021/11/02

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нээж байгаатай холбогдуулан  өчигдөр УОК, НОК-оос мэдээлэл хийсэн билээ. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын 300 хоногийн ажлаа тайлагнахыг мэдэгдсэн юм. Энэ тал дээр яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 

Р.Эмүжин:

Үнэтэй шоу, үгийн урнаас чинь өөр гавъяа харсангүй, гайг чинь бол хаширтлаа үүрч байна ааа...

Энэ хүнд чинь чадахгүй, хүчрэхгүй байхад нь л МАН хүзүүгээр татсан хүнд хүчир ажил үүрүүлчихээд байгаа юм биш үү? Мөстсөн халтиргаатай зам дээр мөндлөөр жолоо бариулаад мөлхөөд байгаа гэнэ шүү. Гар нь бадайраад үхлээ шдээ, наад маамуу чинь. Яах гэж ингэж хүүхэд зовоож байдаг юм бэ? Амжихгүй нь ээ гээд арай ядан учирлаад байхад нь алба ачаалж айлгаад аллаа л даа, хөөрхийг. Чадахгүй гэдгийг нь бүгдээрээ харж байна, чадал дутаж байгааг нь ч улс орноороо мэдэж байна. Бөхийгөөд авсан албаа гэдийсгээд хүлээлгээд өгчихөж мэдэхгүй, хэвлэл сайтууд руу мөнгө цутгаж, хаалтын гэрээгээр дутуугаа нөхөж, халуухан магтаалаар дундуураа дүүргэж, ам ангайсан болгонтой заргалдаж, асуудал босгосон иргэн болгоныг Зөрчлийн хуулиар цагдаад дуудуулаад амь наана, там цаана таталдаж явааг нь ч ардуур нь ангайтал шивнэлдэж байна. 

Ингэхэд Оюун-Эрдэнэ ээ, уянгалж ирээд л төсөөллөө ярихыг чинь удаан тэвчлээ. Сансар судлал гээд саран дээр нисэж явахад чинь энд эм тариа, дуслын шингэн дуусчихлаа. Алсын хараа-2050 гээд асгартал уярааж байхад чинь эгэл олон элгээрээ мөлхөж, бүх төрлийн түлшний хомсдол, бүрэн утгаараа эдийн засгийн хямрал руу гулсаж байна. Цахим үндэстэн гээд царгиж байхад чинь цаас барьсан иргэд наториатад дугаарлаад, эмнэлгүүдэд хэвтэх ор байтугай үхэх шал олдохгүй байна. Эрүүл мэндийн салбар нөөцөө базаах санхүүжилтгүй хэвтэж байхад эрхэлж дуусаагүй л байна уу? Халдвар, үхэл хоёроо хамжааргадахгүй байгаа Монголоос улс болгон айж, орон болгон зугтаж байна. 

Ерөнхий сайд болсноос чинь хойш жил шахам хугацаа өнгөрлөө, үнэтэй шоу, үгийн урнаас чинь өөр гавъяаг энэ ард түмэн харсангүй, гайг чинь бол ханатлаа амсаж байна. Том том ярьж, бүлт бүлт үсэрч байгаагаа өөрөө нэг сонсоод үзээрэй. Үглэж шүүмжилсэн бүхэн нь зохион байгуулалттай, үнэн байдлыг чинь хэлсэн бүхэн захиалгатай юм гэсэн. Бусдаар бол Оюун-Эрдэнэ онц удирдаад, орон улс маань оройлон урагшлаад байгаа гэж өөрөө төсөөлөөд, өнөөхдөө итгээд яваа хүн дээ, манай энэ. Рио Тинто-той гэрээ хийж байгаа болохоор тэдний захиалгатай хүмүүс хөөрхий Ерөнхий сайдыг маань зандраад байна гэнэ ээ. Уучлаарай, үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд наад гэрээг чинь сар жилээр сайжруулж, саарыг нь хаяж, сайныг нь наашлуулах үүрэгтэй юм. Гэрээ сайжруулж чадахгүй бол гэртээ харих учиртай юм. 

Засгийн газрын нэрээр Рио Тинто-гоос авлига авах гээд байгаа юм уу, засч сайжруулах гээд байна уу, эхнээсээ энэ хэлэлцээрийн чинь эрээн өнгө элдвээр цухалзаад л байгаа шүү. Албан тушаалд үхэн дурлана, аваа өгөөнд шунан дугтарна, иргэдийнхээ татвараар хөшөө босгоно, инээж байгаад нураагаад ачуулна, өглөө болоход л дахиад босгочихсон байна, өөрийг нь шүүмжилсэн залуусыг шоронд хатаана, намаа наймаалцана, наалинхайтаж урвана...Оюун-Эрдэнэ гэдэг хүн чинь одоо яг л энэ шүү дээ. Энэ улс оронд чинь Батноровын хөшөө биш балчир хүүхдийн цэцэрлэг, Бэрхийн далд уурхайн музей биш, бие засах боловсон жорлон, хоосон амлалт биш хоолтой үйлдвэрүүд хэрэгтэй байна. Бэрхийн далд уурхайн музейд таван тэрбумыг төсөвлөөд магтан дуулагчдаа мангасдаад хуваарилсан түүх чинь түүхийгээрээ байна. Сануулаад шүүмжилсэн сайт болгоныг хаалгаж, коммент бичсэн конторын албан хаагч болгоныг шүүж амжихгүй за. 

Ард түмний хувьд бол чи аль эрт огцорчихсон, цахим үндэстэнгээр шоудаж, шатахуунаар таг суулгаж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг үгийн зөрүүгүй барьж хорьж байхдаа л чи хэзээний огцорчихлоо шүү дээ. Аль хэдийнэ огцорчихсон хэрнээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр бүтэн зургаан сар дэнжигнэж явсан нэг л хүн Монголын төрд байсан юм. Тэр нь 1998 оны Элбэгдорж байлаа. Ичмээр юм билээ, өмнөөс нь нүүр улайх хэцүү юм билээ. Ингэхэд нөгөө Ми.Энхболдын хонгилоос татаад гаргана гэсэн яав, Женкогийн хонгилоор гулсуулаад, Оюукийн торонд хашчихлаа шүү дээ. Албан ёсоор албанаасаа буугаагүй ч гэсэн албан бусаар чи алиа болоод удлаа, амаа тавиад туулаа. Иргэдийн чинь сэтгэлд Ерөнхий сайд гэж нэг индэр байдаг юм, тэр индрээсээ тэд чамайг авч хаяад удаж байгааг ухаарах цагтаа тамгаа өгөөд таваргаад хариарай, миний дүү. 

Одоо Монголд эдийн засгийн мэдлэгтэй, олон улсын харилцааны ойлголттой Ерөнхий сайд л хэрэгтэй байна. Уянгалдаг, төсөөлдөг, уралдаж ярьдаг, уран донгоддог хүн ерөөс хэрэггүй. Илүү гүн нүхэнд илүү чанга унагаах гээгүй бол ингэсгээд болно за, мань хэд нь ядраад байна, 2050 он байтугай, 400 сая жуулчин байтугай, чиний амласан 5000 долларын цалин байтугай маргааш дусал тариа олдохгүй бол амь чад, ажлын байр байхгүй бол амьдрал пад болоод байна ааа. Чадамжгүй Засгийн газар тогтвортой удах тусмаа чадал шавхана, чацга болгоно л гэж мэд" гэжээ. 



Сэтгэгдэл (32)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.40
    2021/11/05

    Эмүүжинг ийн эсрэг бичээд байгаа эсрэгцлүүд ээ . Т а нарын аав ээж ах эгч эмээ өвөө хамаатан садангууд хэн маань ч одоо сайхан амьдарч байна уу . Яг арабууд шиг ... тэд чинь зөв бодлоготой зөв дэс дараатай хийгээд элсэн цөлд 50 хүрэхгүй жилд бүхэл бүтэн диваажинг босгочихсон. Бид МАН АН Намаар замаа заалгаад 30 жил гоё болсон уу. Чамд ядаж карманыхаа мөнгөөр Хөвсгөл орчих чадал байна уу . Хий хоосон цэцэрхэл мөрөөдөл зэрэглээ яриөд одоо хэрэггүй ээ. Өөр хүнд өгөөд одоо нэг сэхэх босох өөдлөх цагаа бодсон нь дээр байх өө

    Хариулах
  • 192.82.81.168
    2021/11/05

    Энд тролууд их бндаа(((

    Хариулах
  • 192.82.69.97
    2021/11/04

    Охидуудыг цэрэгт явуулна гд эхэлсэн дээ хөөрхий

    Хариулах
    • 192.82.81.168
      2021/11/05

      whaahaa

  • 59.153.115.48
    2021/11/03

    Үнэнийг нь хэлж байгааг ойлгодог толгой биш юм билээ.

    Хариулах
  • 66.181.161.8
    2021/11/03

    Чацга ярьсан балин авгай юм байна.Тэнэг хүн дуугүй байхдаа сүртэй гэж ямар үнэн үг вэ?

    Хариулах
  • 202.9.40.123
    2021/11/03

    Gadaad Harilzaa gej + 000 + bolson ! GHY - Said bysgui negel goy " China gangar shaazan shig ! Gadaad bodlog gej baihgui - Gadaad Harilzaa + 000 + amar saihandaa jargsan Teneg bishel bol Ene Heden Bazaanuudaar Ulsaa Samaruulaad Duusah u te?

    Хариулах
  • 202.9.40.123
    2021/11/03

    Ene Bazaaniig Yagaad demjih estoi gej !!! Ene Heden Bazaanuud Mongol Ulsaar Toglood duuslaa shuu de !!!

    Хариулах
  • 202.9.40.52
    2021/11/03

    ерөнхий сайдыгаа дэмжиж байгаа шүү

    Хариулах
  • 192.82.68.179
    2021/11/03

    ЭНЭ АВГАЙ ЯМАР ӨС ХОНЗОНТОЙ ЮМ БОЛ ДОО СЭТГҮҮЛЧ ХҮН БАЙЖ . МУУ ГЭСЭН ХҮНЭЭ ДАНДАА ДООШ НЬ ХИЙЖ БАЙХ ЮМ . ТОМ ГҮРНҮҮД ХҮРТЭЛ БАРЬЦ АЛДАЖ БАЙНА Ш ДЭЭ МАНАЙХ ШИГ УЛС ХҮНД Л БАЙХ ШИГ САНАГДАХ ЮМ . ЗАРИМ НЬ ХҮНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ ҮХЛЭЭ ХАТЛАА ХАРЖ ҮЗСЭНГҮЙ ГЭНЭ ДААРИН ДЭЭР НЬ ДАВС ҮРЭХЭЭ БОЛЬЖ ҮЗЭЭЧ ЭРХЭМ СЭТГҮҮЛЧ ЭЭ. .

    Хариулах
  • 139.5.217.92
    2021/11/02

    Үнэндээ монголд хөшөө хэрэггүй, хөгжил л хэрэгтэйсэн.Улсын хөрөнгө нь багтаж ядаад байгаа юм бол 370,000 хүний тэтгэврийг нэмчих. Өнөөдрийн хүнс, эмний мөнгө талийж, зарим нь олдохгүй эрэл сурал болж бна. Одоо он гараад амьдрал улам дордох бололтой.Өөрийнхөө тэтгэврийн хэдийг хүргэж ядаж явна. Ирэх жил гуйлгачны амьдрал хүлээж байх бий. Яагаад гэвэл тэтгэвэр нэмэхгүй гэсэн. ???

    Хариулах
  • 202.179.21.200
    2021/11/02

    үнэн монголд хөшөө хэрэггүй боловсон 00 хэрэг байна, хогоо дахин боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна, үйлдвэр үйлдвэр үйлдвэр хэрэгтэй байна бурхан тэнгэр минь яаядаа байз

    Хариулах
  • 66.181.189.187
    2021/11/02

    Энэ нэг.авгай хамрын дор хагархай гээч болох юмаа. Яасан гэж гоочлоод байна бүх улс хэцүү байна Англи,Хятад гээд хөгжилтэй улсууд хүртэл юм юм нь доголдоод байхад харин ч МОНГОЛ дажгүй шүү. Наад зах нь вакцинжуулалтыг хар ...За нүд нь сохор авгай!!!

    Хариулах
    • 192.82.81.168
      2021/11/05

      whaahaaa

  • 66.181.179.154
    2021/11/02

    энэ хүний бичсэнийг уншаад давгүй бичиж гэж бодож байлаа энэ удаагийнхыг уншаад дургүй хүрлээ

    Хариулах
    • 202.179.25.137
      2021/11/02

      ok

  • 202.9.40.181
    2021/11/02

    Бодит нөхцөлийг эргэж булзахааргүй, ярайтал нь бичээд хаяж дээ, хөөрхий.

    Хариулах
  • 70.93.178.224
    2021/11/02

    Маш их хүндэлж бичсэн болгоныг нь уншдаг бла энэ хүнд хэцүү үед хэн бсан ч үүнээс илүү ажиллаж чадахгүй бха дэлхийн хүчирхэг гүрнүүд өвдөг сөгдөж бхад харин ч монгол танагтай бнаа энэ хэцүү е үед AH намынхан засаг барьж бсан бол гэж бодохоор айдас хүрдэг сүүлийн үед энэ эмэгтэй оюунэрдэнэ лүү чичилж бдаг болсон бна

    Хариулах
    • 192.82.78.115
      2021/11/02

      Оюун-Эрдэнийг хамгаалагч алтан гургалнуудын нэг л дэмийрч байна өө Хөшөө барьж байхаар эм тариагаа аваач л гэж байна юу нь буруу гэж Ажилдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэжид зориулах тухайл бичсан юу н буруу гэж

    • 202.179.25.137
      2021/11/02

      ok

  • 150.129.142.129
    2021/11/02

    Энэ Эмүжингийн бичдэг юм нь Оюун-Эрдэнийг л үзэн яддаг юм шиг. Оюун-Эрдэнээс өөр хүний тухай ингэж сошиалд идэвхитэй байсныг чинь санахгүй л юм. Хөөрхийдөө ЕС-тай дотно харилцаа тогтоох гээд бүтээгүй, бодохоос л уур нь хүрээд байдаг юм болов уу.

    Хариулах
    • 192.82.78.115
      2021/11/02

      Эмүүжин хүн муулах дон нөхцөөд ч юм уу? бичих юм олдохгүй дээ Оюун-Эрдэнээр оролдоод байгаа юм огт биш ээ. Хэн бүхний нүдэн дээр харагдаж байгаа алдаа оноог нь хэлсэн.Худлаа юм ер байхгүй. Хөөрлөөр бүтэшгүй юм ярьдаг уу? ярьдаг.Өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь өөрчилдөг үнэн үү? үнэн.Ер нь бичигдсэн бүхэн үнээн. Оюун-Эдэнэийг боловсрол мэдлэгтэй сайн гэх хүн эгэл ардын дунд байхгүй,зөвхөн өөрийг нь магтан дуулдаг хэдэн трол л биздээ.ТЭд магтахгүй бол хоолгүй ш дээ ккк.Хүн гүтгэхээсм өөрийг хийж чадахгүй ээ

    • 122.201.24.138
      2021/11/02

      Хөөрхий дөө энэ бичигчийн ой тогтоолт өчүүхэн юм байна кккк Чи Оюунэрдэнэийг бичсэн байвал уншдаг бололтой. Эмүжин олон л сэдвээр бичдэг дээ.

  • 66.181.161.34
    2021/11/02

    Дажгүй гэж үнэлдэг байсан чинь дур гутлаа.Ёстой үнэн тэнэгтдэг юм байна.

    Хариулах
    • 192.82.78.115
      2021/11/02

      Мэдээж хөлсний тролтудад нь таалагдахгүй ш,Үнэн гээд хэлчихвэл хөлс өгөхгүй хоолгүй гэсэнНэгэнт трол эргүүлэгт орсон л бол хэцүү дээ.Ингээд зогсвол их юм. Яльтай яльгүй юмаар ороож цагдаа,тагнуулд ч хүргэж мэдэх аюултай

  • 103.57.92.242
    2021/11/02

    юундаа их үзэн ядна вэ ерөнхий сайдад цаг хугацаа өгөөч дээ 30 жил хүлээсэн юм 3 жил яагаад болохгүй гэж дээ харин чзалуу хүн гэхэд хүртээмжтэй олон жил хөдөлж чадахгүй ажлуудыг хөдөлгөөнд оруулсан чөлөөт бүс гээд хичнээн жил ч болов доо одоо хөдөлж эхэлж байна вакцин олж ирээд бүх хүнээ хамруулсан гээд захаас нь овоо хийж л байна өөрсдөө юу чхийхгүй байж худлаа амаар ярихдаа сайн л хүн юм биш үү өөрөө

    Хариулах
    • 192.82.78.115
      2021/11/02

      Ямарч бөйсан өмнөх ер сайд нар "ШОУ" хөшөө гэх мэтэд хэдэн тэрбумөөр зарж салхинд хийсгэж байгаагүй ээ. Чөлөөт бүс гэж 20 гаруй жил ярьсан нь үнэн ч гэлээ Өнөөдөр Оюун-Эрдэнэ нээгээд байнгийн ажилгаатэй болголоо гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Алтанбулаг ,Замын-Үүдэ д бахи байдгаараа л байна.Харин худлаа ШОУДСАН үнэн шүү,

  • 64.119.20.61
    2021/11/02

    Mash sain bichdeg emegtei.Bishirdeg shuu.You are my best Favorite n crazily Talented n Beautiful Soul n Brilliant contributor n Sophisticated Mind n so many n so much. Love you, dear.

    Хариулах
  • 202.9.40.9
    2021/11/02

    Төр засгийн бүх шатны удирдлага , албан тушаалтнууд сүүлийн 30 жил аливаа ажил , бүтээн байгууллалтын тухайг ирээдүй цаг дээр л ярилаа. Ялангуяа сүүлийн 5 жил ..... Ажлын байр хэзээ бий болгох вэ? Хий хоосон амлалтуудаасаа хэзээ салах вэ ? Манайхаан......

    Хариулах
  • 122.201.24.138
    2021/11/02

    Эмүжингийн бичсэнийг уншихаар нээрээ л тийм дээ гэж бодогддог шүү. Бас хорьчих вий дээ.

    Хариулах
    • 103.57.93.145
      2021/11/02

      Үнэн улс орон хэцүүдлээ

  • 202.126.89.216
    2021/11/02

    Голоор нь л хэлсэн байна. Аягүй бол Рио-гийн гэрээ хийж байхад мууллаа гэж ш**на даа

    Хариулах