Өчигдөр согтуугаар машин жолоодсон 102 зөрчил гарчээ

2021/11/02

Цагдаагийн байгууллагад өчигдөр 1,612 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зөрчилтэй холбоотой 1,231, гэмт хэргийн шинжтэй 94, эрүүлжүүлсэн 125, хүний биед халдах 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 38 мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Согтуугаар автомашин жолоодсон 102, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч яван танхайрсан 129, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 38, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 57 зөрчил гарсан байна. Өчигдөр 125 иргэнийг эрүүлжүүлжээ. 

Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд холбогдож өгнө үү. 

Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна