Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өглөө.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан: "Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас долоо хоног бүр эмнэлгүүд дээр хяналт хийж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 44 байгууллагыг үнэлж үзэхэд эмийн нөөц улсын эмнэлгүүдэд 15 хоногоос хоёр сарын нөөцтэй байна.
Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол тарилгын шингэн болон тариуруудын асуудал байна. Урьдчилан нөөц бүрдүүлэхээр олон ажил хийсэн. Дуслын шингэний хувьд дотооддоо хоёр үйлдвэр үйлдвэрлэдэг. Дотоодын үйлдвэрүүдийн сав баглаа боодол гацсанаас асуудал үүссэн. Сав баглааг ихэвчлэн газраар тээвэрлэдэг.
Шадар сайдын ажлын хэсэг онгоцоор татаж авах ажлыг зохион байгуулж байна. Тариурын хувьд долоон чингэлэг тариур боомтууд дээр гацсан байна. Яг одоогийн байдлаар сая орчим тариурын нөөц байна. Өнөө маргаашгүй контейнерээр сая 200 мянга орчим тариур орж ирнэ. Харин вагоноор 270 мянга орчим тариур орж ирнэ" гэх мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна