Олон улсын боксын холбоо эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо ес дахь өдрөө үргэлжилж байна.
-67 кг жингийн шөвгийн наймд ОУХМ Б. Чинзориг Казахстаны Аблайхан Жуссиповтой тулалдан 5-0 харьцаагаар ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.
Харин -48 кг жингийн шөвгийн наймд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Беларусийн Яахени Кармилчуктай тулалдан нэгдүгээр үед шүүгчийн шийдвэрээр ялагдсанаар тавдугаар байр эзэлжээ.
Ийнхүү тэд тэмцээнээ дуусгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна