Самарагийн хоолны дэглэм ба хоолны дэглэмийн судалгааны хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Михаил Гинзбург хөгшрөлтийг түргэсгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэв.
Тэрбээр "Элсэн чихэр болон элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн, нүүрс ус, өөрөөр хэлбэл шигшсэн гурилаар хийсэн цагаан талх, ороомог, гурилан бүтээгдэхүүн, төмс, будаа, транс тос ялангуяа, маргарин агуулсан бүтээгдэхүүн нь хүний хөгшрөх явцыг түргэсгэдэг.
Мөн наранцэцэг болон бусад олон тооны омега-6-аар баялаг тос, түүнчлэн түүхий мах, хэт их боловсруулсан бүтээгдэхүүнийг байнга хоол хүнсэндээ хэрэглэх нь хөгшрөх явцыг хурдасгадаг" гэв.
Хүн долоо хоногт 2-3 удаа л мах идэх нь эрүүл мэндийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх хамгийн аюулгүй хэм хэмжээ ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна