Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Золбоосайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Золбоосайханыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар 20 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ж.Золбоосайханд 20 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.158
Ymar nuureeree davj zaaldaad bna. Tsaaziin yliig sergeeh heregtei.
Хариулах202.126.88.188
adguus mal hvrtel engdegvi biz dee
Хариулах64.119.18.27
шоронд хошногодуулж үхээрэй гичий
Хариулах103.26.195.203
Хүүгээ хороосон гэсэн үү? Буян муутай сүг юмаа.
Хариулах202.126.88.192
Алвал таарна!!!
Хариулах202.126.88.173
.
Хариулах103.57.92.242
шүүх гэхгүй ойлгох хэргийг буцаадаг давах шат ичмээр байна даа давах шатыг чадварлаг болгох талаар шүүхийн ерөнхий зөвлөл анхааарахгүй бол чадваргүй хүмүүсээр дүүрвэл иргэд болон байгууллагад үнэхээр хор уршигтай ялангуяа хугацаа алдах , шүүхээр явсаар байтал зарим хүмүүс үхэх хүртэл харамсалтай асуудал гардаг даа
Хариулах