Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаа ажээ. Тус төвөөс гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
- Гадаадад зорчих иргэн та коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лаброторийн шинэ байранд өгнө.
- Шинжилгээ өгөх иргэн ГАДААД ПАСПОРТ-ын хуулбарыг авч ирнэ.
- Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын хамтарсан 2021 оны 6-р сарын 21-ний А/337/99 тоот тушаал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын 2021 оны 8-р сарын 2-ны А/151 тоот тушаалын дагуу шинжилгээний төлбөр 50.00 төгрөгийг кассанд картаар төлбөрөө төлнө үү.
- Шинжилгээний хариу тухайн өдрийн 22:00-24:00 цагийн хооронд англи хэл дээр гарна.
- Шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарна уу!

Сэтгэгдэл бичигдээгүй байна