Улсын томоохон эмнэлгүүд коронавирусын тусламж үйлчилгээ үзүүлэхээ болино

2021/11/12

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ сарын 15-наас улсын томоохон эмнэлгүүдийн КОВИД-19-ийн тусламж үйлчилгээг зогсоож, үндсэн тусламж үйлчилгээ рүүгээ түлхүү ажиллана. 

Томуугийн үе эхэлсэн учраас хүүхдүүдэд томуугийн вакцин хийж эхэлсэн. Улмаар томуугийн тархалт өмнөх үеүдээс буурсан нь давхар амны хаалтын үр ашиг гэв. 

Мөн 5-11 насны хүүхдүүдийн өвчлөл дельта давлагааны үед элбэг байгаа бөгөөд манай улсын нийт өвчлөлийн 9.6 хувийг эзэлж байна" гэсэн мэдээллийг өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна