З.Мэндсайхан: 10 жилийн оролдлогын үр дүнд анх удаа цагаан будаа тариалж, 10 тонн ургац хурааж авлаа

С.Гандэлгэр
2021/11/16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр сайд З.Мэндсайхан нэгэн онцлох мэдээлэл танилцуулсан нь Монгол Улсад анх удаа цагаан будаа амжилттайгаар тариалж, хураан авсан тухай байв.

Тэрбээр энэ талаар "Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан.

Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн юм.

Хувийн аж ахуйн нэгж маань төслөө үр дүнтэй хэрэгжүүлсэн. Энэ нь Хөсөг цагаан будаа нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно" гэлээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.184
    2021/11/18

    Монгол улс 20000 га талбайд тутрага тариалвал дотоодын хэрэгцээг хангах боломжтой.

    Хариулах
  • 192.82.74.226
    2021/11/16

    Арьс ширний жрлэм шинжилгээний улсдаа ганц байсан байгууллагыг газар тариалантай нэгтгэж хамаатан саднаа чихэж мэргжлийн юс юу я үнүй болгосон

    Хариулах
  • 192.82.74.226
    2021/11/16

    Хувийн хэвглийн хийсэн юсаар өөрсдийгээ рекламдчих юмаа

    Хариулах
  • 103.242.47.34
    2021/11/16

    Сайхан мэдээ байна цаашид улам нэмэгдэнэ сайжирна

    Хариулах
  • 207.38.182.8
    2021/11/16

    Za yaamaidaa ! Yadahdaa guril budaagaa oorsoddoo hudaldaaldag bolno gedeg tom devs hult shuu!!!

    Хариулах
  • 202.126.88.202
    2021/11/16

    Энэ эргүү ном уншдаггүй юмаа,анх ХААИС,Японтой хамтарч дорнодод 1997 онд цагаан будаа тарьж анхны ургацаа хурааж байсан

    Хариулах
    • 66.181.161.124
      2021/11/16

      Тийм юм бол үргэлжлүүлээд хийсэн зүйл чинь ,үр дүн чинь үзэгдэх харагдах юмгүй л байна шүү

  • 64.119.21.15
    2021/11/16

    Гайхамшиг

    Хариулах