ШӨХТГ байгуулагдсаны 17 жилийн ойн баярын мэндчилгээ

2021/11/17

Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар байгуулагдсаны 17-н жилийн ойн баярын өдөр тохиож байна. Зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад хүчин зүтгэж буй үе үеийн албан хаагчид, Улсын байцаагч нартаа ойн баярын мэндийг хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Түүхэн замналыг товчхон дурдвал:

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэн шударга өрсөлдөөний зарчмыг бий болгохоор 1993 онд Монгол Улсын Их хурлаас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталж байжээ.  Ингээд  уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй #ШУДАРГА_БУС_ӨРСӨЛДӨӨНИЙГ_ХЯНАН_ЗОХИЦУУЛАХ_ГАЗАР  нэртэйгээр,  Монгол Улсын Засгийн газрын 222 дугаар тогтоолоор 2004 оны энэ өдөр Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд тохируулагч агентлагийн статустайгаар байгуулагдсан.  

Харин 2008 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдаж  уг хуульд  хяналт тавих чиг үүргийг #ШУДАРГА_ӨРСӨЛДӨӨН_ХЭРЭГЛЭГЧИЙН_ТӨЛӨӨ_ГАЗАР-т шилжүүлснээр үйл ажиллагаа нь өргөжиж, үүрэг хариуцлага нэмэгдсэн.  Ингэснээр зах зээлийн эдийн засгийн харилцааны хяналт, зохицуулалтыг олон улсын нийтлэг чиг хандлагад нийцүүлэн Төр иргэд, хэрэглэгчийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа улам бүр нэмэгдүүлсэн юм.  

Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь дараах 8 хуульд хяналт тавин ажиллаж байна.  Үүнд:

- Өрсөлдөөний тухай хууль , 

- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль,  

- Зар сурталчилгааны тухай хууль 2002-05-30 Татах,

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ  

худалдан авах тухай хууль,  

- Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай,

- Монгол хэлний тухай хууль,  

- Нөхөрлөлийн тухай хууль,  

- Зөрчлийн тухай хууль,  

- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна