ШӨХТГ: Сугалааны хөтлөгчийн төрсөн эгч байр хожсон гэх гомдол ирсэн

2021/11/17

“Хийморьтой 20” сугалааны үеэр хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэг сошиал орчинд тараад байгаа. 

Тийм ч учраас сүүлийн үед ихэнх телевизээр гарах болсон сугалааны нэвтрүүлгүүдийг болиулж, залилангаас сэргийлэхийг иргэд шаардаж эхлээд байна.

Ийм төрлийн залилангийн гомдол мэдээлэл сүүлийн үед ШӨХТГ-т ирэх болжээ. Хамгийн сүүлд сугалааны хөтлөгчөөр ажиллаж байсан телевизийн хөтлөгчийн төрсөн эгч нь сугалаагаар байр хожсон байсан талаар иргэний зүгээс гомдол иржээ.

Тиймээс эл нөхцөл байдлыг тогтоохоор ШӨХТГ болон цагдаагийн байгууллага хамтран ажиллаж эхэлсэн байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.229
    2021/11/17

    Үнэн юм гэж байхгүй ээ. Тэр тусмаа Монголд

    Хариулах
  • 202.9.40.222
    2021/11/17

    Тэр бичлэг яг харуулсан шүү.гартаа атгаж баыгаад хэд хөдөлгөөд гаргхсан шш

    Хариулах
  • 150.129.141.90
    2021/11/17

    Луйвар шдээ өөрсдөө сул зүгээр орлого олох гэсэн хомхой сэтгэлтэй хүмүүст хоолны мөнгөө өгч амар аргаар хөрөнгөжих гэсэн арчаагүй санаагаа захирч сур ажиллаж хөдөлмөрлөж азын хишгийг хүртэх ёстой болхоос амар хялбараар үгүй шдээ ингэтлээ сэтгэлийн тэнхээгүй болох ч гэж дээ сэрцгээ лдээ

    Хариулах