Ц.Туваан: Иргэн хүнд өвчтэй бол ЭМД-ын сангаас хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авна

2021/11/17

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсен нар "ЭМД-ын сангаас сум болон өрхийн эрүүл мэндийн төвд олгох суурь санхүүжилт хоёр дахин өссөн,  мөн хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан" талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Нэг иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 2 сая төгрөгөөр хязгаарлагдаад зогсдог байсныг цуцалсан. Өөрөөр хэлбэл иргэн хүнд өвчтэй бол Эрүүл мэндийн даатгалын сангаас хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болно.

Шинэ хууль сум өрхийн эмнэлгүүдэд маш хангалтгүй хэрэгжиж ирсэн. Хөдөө, орон нутагт хэрэгжиж байгаагүй гэж хэлэхэд болно. Үүнийг хяналт, шалгалтын ажлын хэсэг тогтоогоод хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар дүгнэлтээ гаргасан байгаа.

Мөн сумын болон өрхийн эрүүл мэндийн буюу анхан шатны эмнэлгийн байгууллагуудад нэг иргэнээр тооцдог санхүүжилтийг хоёр дахин өсгөсөн маш чухал шийдвэр гарсан.  Ингэснээр анхан шатны эмнэлгүүдэд 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны төсөвт шийдэж өгсөн.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна