Майлд косметикс эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийг дэмжин ажиллаж байна

2021/11/19

Монголд эмэгтэйчүүдийн хөлбөмбөг шинэ тутам хэдий ч эрчимтэй хөгжих боломжтой гэдгийн нэг нотолгоо нь Дэрэн клубын шигшээ баг 2018 онд л олон улсын анхны албан ёсны тоглолтоо Улаанбаатар хотноо болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хийн, хожигдолгүй хэсгээ тэргүүлж, эрэгтэйчүүдийн багтайгаа ижил хоёр дахь шатанд анх удаа шалгарсан тохиолдол юм. 

УАШТ-ий хүрээнд зохион байгуулагддаг байсан эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн лигийн зохион байгуулалтад орсон цаг дөнгөж 2015 он байлаа. 

Өөрөөр хэлбэл энэ жил “Эмэгтэйчүүдийн лиг” хэмээх Монголын эмэгтэй хөлбөмбөгчдийн хамгийн том тэмцээн долоо дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шигшээ баг байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж байна. 

Тэгвэл цаашдаа илүү тогтвортой амжилт гаргаж, олон улсын түвшин дэх байр сууриа ахиулахад дотоодын тэмцээн уралдаанууд, түүнд оролцох багуудын тогтмол бэлтгэл сургуулилт маш чухал юм. 

Өөрөөр хэлбэл аливаа орны хөлбөмбөгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь клубууд байдаг бөгөөд Дэрэн хөлбөмбөгийн клубийн эмэгтэйчүүдийн баг Эмэгтэйчүүдийн лиг тэмцээнд өмнө нь 2018, 2020 онуудад түрүүлж байсан амжилттай юм. 

Харин энэ жил Дэрэн клубийн баг бүрэлдэхүүн эрс шинэчлэн тэмцээнд оролцсон хэдий  ч тус багийн шинэ, залуу бүрэлдэхүүнийг Майлд косметиксийн хамт олон дэмжин ажилласан нь өнөөдрийн гэхээсээ илүү ирээдүйн амжилт төдийгүй монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр гэж тодорхойлж болох юм. 

2002 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн туршлагатай Амуулай ХХК 2005 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж Арлын Япон орноос албан ёсны эрхтэй брэндүүдийг Монголын зах зээлд амжилттай импортлож эхэлжээ. Улмаар Майлд косметикс нь өнөөдөр арьс арчилгаа, нүүр будалт, үс болон бие арчилгаа, эрүүл мэндийн нийт 43 брэндийн 3500 гаруй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог Үндэсний тэргүүлэгч гоо сайхны сүлжээ дэлгүүр болон өргөжсөн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна