НМХГ: Шинээр рентген аппарат ашиглах хүсэлт гаргасан эмнэлгүүдийн ажлын байранд ЦАЦРАГЫН ХЭМЖИЛТ хийлээ

2021/11/22

Шинээр рентген аппарат ашиглан оношилгоо хийхээр төлөвлөж буй Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Умсүм мед ХХК-ийн Хөхний клиник эмнэлэг, Буян нэмэгдэх ХХК-ийн Буян нэмэгдэх эмнэлгүүдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд цацрагийн хэмжилтийг хийлээ.

Тус хэмжилтээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/81 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Arslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна