Сураггүй алга болсон эрэгтэйг осголтын байдалтай байхад нь олжээ

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 37 минут

Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн “Баруун мод” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун урд зүгт 3 км/ Иргэн Н /31 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 11.20-ны өдрийн 17:00 цагийн үед гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 11:15 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Н-г 11.21-ний өдрийн 09:10 цагаас эхлэн тус сумын “Баруун гол” гэдэг газраас “Чулуутын булаг” гэдэг газар хүртэл 8 км, “Баруун мод” гэдэг газраас “Зэл” гэдэг газар хүртэл 40 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:00 цагт сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т “Чулуутын булаг” гэдэг газраас осголтын байдалтай байхад нь олж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна