Тува хэлээр ДУУЛЖ буй ЦААТАН ХҮҮХДҮҮД

2021/11/22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар Хөвсгөл аймаг дахь цаатангуудын өлгий нутагт өнгөрөгч амралтын өдрүүдэд ажиллажээ. Тува хэлийг сайн мэдэхгүй ч хэвлүүлэн дуулах эдгээр хүүхдүүд Л.Энх-Амгалан сайдтай ярилцах үеэрээ цахим хичээл техник, технологийн асуудлаас болоод хүртээмж муутай байсныг хэлж байв.  Тиймээс тун удахгүй  хос хэлний бодлогын хүрээнд Тува, Монгол хэлээр сурах бичгүүдийг хэвлэж, багш нарыг тусгайлан бэлдэж, Цаатан хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөр хичээл ордог болно.  Мөн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаатан хүүхдүүддээ зориулж сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөхөөр болсон болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна