“32 тэрбум төгрөгөөр бурхан барих хэрэггүй ээ. Харин хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэндэд зарцуул”

Өчигдөр 09 цаг 40 минут

Олон нийтийн шүүмжлэл өрнөхөд эзэн олдохоо больж, “хэн ч мэдэхгүй” болчихоод байгаа уг 32 тэрбумын өртөгтэй хөшөөг бурхны шашныхан буюу лам нар “хүсэхгүй” байгаагаа иргэдийн нэгэн адил илэрхийлж эхэлсэн байна.

Тодруулбал, бурхны шашны мэдээ мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээдэг “Монголын бурхны шашин” цахим хуудаснаа “32 тэрбум төгрөгөөр бурхан барих хэрэггүй ээ. Харин хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэндэд зарцуул. Сэтгэлд гал байхад гэрт гал байна. 

Бурханыг гаднаас биш дотоод сэтгэлээсээ хайж, бодь сэтгэлийг хөгжүүлэх нь чухал юм. Цөвүүн цаг ирэхэд бурхад томорч (том том хөшөө) хүмүүний сэтгэл доройтно” хэмээх мэдээллийг нийтэлсэн байна.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.242
    23 цагийн өмнө

    энэ байшинг хүүхдийн төв болгож болохгүй юм уу

    Хариулах