Цогтцэций сумын эмнэлгийн барилгын суурь усанд автжээ

Х.Есү
2021/11/24

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүн эмнэлгийн барилгын суурь усанд автжээ. 

Тус эмнэлгийн урд хэсэгт зун, намрын борооноос үүдэлтэй их хэмжээний үерийн ус хуримтлагдсанаас хөрсний ус нэвчилт явагдаж эмнэлгийн доод давхарт усаар дүүрчээ. 

Тус эмнэлэг 14 их эмч, 8 сувилагч, 18 тусгай мэргэжилтэн, 12 ажилчидтай бөгөөд суурин 8000 гаруй иргэдээс гадна уурхайн ажилчид, нүүрс тээврийн жолооч зэрэг 10 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ачаалал өндөртэй ажилладаг. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж эмнэлгийн доод давхрын ус зайлуулах, хөрсний усны нэвчилтийг зогсоох шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна