Монголд анх удаа 24 цаг гар дээр суниахаар болжээ

2021/11/25

Монголын үндэсний их сургуулийн багш таеквондогийн олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаяр Монголд анх удаа 24 цагийн суниалтыг хийхээр болсон бөгөөд энэхүү дээд амжилт тогтоох суниалтаа энэ сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласаны баярын өдөр хийж эхлэхээр төлөвлөжээ. 

Тэрээр өнгөрсөн жил бүх нийтийн хөл хорионы үеэр гэртээ байх хугацаандаа ямар нэгэн шинэ зүйлд өөрийгөө сорихоор шийдэн гар дээр суниаж эхэлжээ ингэхдээ гарын ар болон алга хэсгээр солбиж суниах гэсэн суниалтын маш хүнд хэлбэрийг сонгон авчээ. 

Энэхүү шинэ төрлийн сунгиалтаараа Геннисийн дээд амжилт тогтоох зорилго тавин 1 минутанд 83 удаа суниалт хийж МҮОНРТ-д албан ёсны бичлэг хийгдэн геннисийн хороо руу илгээгээд байгаа билээ. 

Тэгвэл энэ удаад дахин нэгэн дээд амжилт тогтоохоор зорьж 24 цагийн суниалтыг ийнхүү эхлүүлэх гэж байна. Суниалтыг Монголын үндэсний их сургуулийн МҮИС-ЖИМ спорт зааланд 2021.11.26 өдөр 09:00 цагаас 2021.11.27 өдөр 09 цаг хүртэл хийхээр болсон байна 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.