С.Энхболд: Тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая

Х.Есү
2021/11/27

Коронавирусийн шинэ хувилбарын талаар ЭМ-ийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудсаар мэдээллээ.

Тэрээр “ДЭМБ 11-р сарын 26ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омрикон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авлаа.

Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна.

Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна.

Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая” гэжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.48
    2021/11/27

    Амьдрал үргэлжилнэ.Түүхээ бүтээнэ.Бичнэ.Ковид харин бидэнтэй мөнх л байх биз.Одоо хувь хүмүүс өөрсдиигөө анхаарья.Дархлаагаа сайжруулья.Ваксиндаа хамрагдья

    Хариулах
  • 150.129.143.114
    2021/11/27

    Хөшөө, 400 сая жуулчны үлгэрээ март гэж тэр шүгэлддэг данхад хэлээд өгөөё

    Хариулах