Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 16 дугаар байрны таван давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14:27 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 14:30 цагт очиход иргэн О /42 настай, эмэгтэй/ таван давхрын цонхоор үсрэх гэж байсныг аврах олсоор тус иргэнийг эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна