ААН-үүдийг Эрчим хүч хэмнэлтийн менежерийн орон тоог бий болгохыг шаарджээ

2021/11/30

Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүч хэрэглэгчдийн үйл ажиллагаа, хэрэглээний төвшинг нягтлан, үнэлгээ хийж үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжийг тогтоодог. Өөрөөр хэлбэл цахилгааны эрчим хүчээ хэмнэх үүрэг бүхий аж ахуй нэгжүүдийг тодруулдаг. 

Эрчим хүчээ хэмнэх энэ бодлого нь олон талын ашиг тустай юм. Гэвч цөөн хүний нөөцтэй байгууллагын хувьд энэхүү үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байна.

Хэдийгээр одоогоор цахилгааны зардлыг улсаас дааж байгаа ч юм гэдэг хязгаартай. Он гараад ААН, айл өрхүүд цахилгаан, дулааныхаа үнийг өөрсдөө төлнө. Тиймээс эртнээс хэмнэлтийн горимд шилжих нь байгууллагуудад илүү тустай, ашигтай. Гэвч эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн цөөн ажилчидтай байгууллагын хувьд үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байгаа төдийгүй эрчим хүч хэмнэж чадаагүй гэх шалтгаанаар давхар хариуцлага тооцуулахад хүрээд байгаа талаар төлөөллүүд нь ярьж байна.

Цахилгаан эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн ААН-үүд нь

-          Эрчим хүч хэмнэлтийн менежер гэх албан тушаалыг бий болгох.

-          Тухайн ажилтан нь байгууллагадаа багадаа 3 жил ажилласан, цаашид 3 жил ажиллах цахилгааны юмуу барилгын инженер хүн байх.

-          Жил 400 мянган төгрөгийн төлбөртэй онлайн сургалтад заавал суух.

-          Эрчим хүчний аудит заавал хийлгэж дүгнэлтээ ЭХЗХ-нд хүргүүлэх.

-          Нийт ажилтнууддаа жилд 1-2 удаа бас заавал энэ төрлийн сургалтад хамруулах зэрэг шаардлагуудыг хангах ёстой. Хэрэв дээрх шаардлагуудыг хангаж чадахгүй бол хариуцлага хүлээх журамтай.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.238.150
    2021/12/01

    Хүн цалинжуулж үзээгүй хүмүүс ийм СОНИН юм ярьж байна. ААН-үүд хэрэглэсэн төлбөрөө төлж л байгаа төлөх ч болно. Ажиллаж хүч олохгүй ААН-үүд яаж зовж байна.

    Хариулах