УБТЗ-ын шинэ дарга Х.Хэрлэн гэж ХЭН бэ

Х.Есү
2021/12/01

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдаж төмөр замын удирдлагын асуудлыг эцэслэн шийджээ. 

Тодруулбал  Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилжээ. 

Х.Хэрлэн 1967 онд Хэнтий аймагт төржээ.

Эзэмшсэн боловсрол:

  • 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль 
  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр  
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2017-2021 Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын дарга

2020 онд Авлигатай тэмцэх газар мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэвэл:

Өөрийн орлого: 1 тэрбум 401 сая төгрөг 

Гэр бүлийн орлого: 25 сая төгрөг 

Орон сууц, барилга байгууламж: 2 тэрбум 592 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 нийтийн орон сууц, 1 оффисын байгууламж, 1 авто зогсоол 

Тээврийн хэрэгсэл: 430 сая төгрөгийн үнэ бүхий Land Rover, Range Rover-тээврийн хэрэгсэл 

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 425 сая 

Хадгаламж: 1 тэрбум 182 сая төгрөг 

Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эйч Ти Эм ХХК, Герман цонх ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК .



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.