Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Х.Есү
2021/12/06

Сүхбаатар аймгийн Онгон сумын хоёрдугаар баг “Шар бүрд” гэдэг газар арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна