ЭМЯ: 139 хүнээс халдвар илэрч, 1 хүн нас баржээ

2021/12/06

Сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 139-ээр нэмэгдлээ. Өнгөрсөн хугацаанд нэг хүн нас барснаар Монголд Covid-19-ийн нийт нас баралт 1944 бүртгэгджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 105 нь нийслэлд, 34 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 15 тохиолдол Архангай аймагт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4449 хүний 97 нь нэн хүнд, 1651 нь хөнгөн, 2187 нь хүндэвтэр, 514 нь хүнд байдалтай байна.

Шинжилгээгээр Соvid-19-өөр өвдсөн нь батлагдсан 8321 хүн гэрийн хяналтад байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна