Арванхоёрдугаар сарын 5-наас Замын-Үүд Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр талууд тохиролцсон ч одоогоор тус ажил эхлээгүй байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан : "Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хааж, дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон. Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр хоёр тал бэлтгэлээ хангаж, хилийн зурвас дээр ачаа солилцохоор болсон ч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь ирж үзэх шаардлага тавьсан тул тээвэрлэлт тодорхой хугацаагаар хойшилж байна.
Уг нь энэ сарын 5-ны өдөр нээх бүрэн боломжтой байсан. ГХЯ, ЗТЯ энэ чиглэлд холбогдох байгууллагуудтай холбогдон аль болох хурдан нээх тал дээр ажиллаж байна. Харамсалтай нь биднээс шалтгаалах зүйл бага байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.53
Shader saidiin maani zangarag chamlagdaj baigaa bololtoiEeriin tailing Belen baidald chiglel ugeh bus yas hiilgeesei
Хариулах