Монголын хөл бөмбөгийн Дэрэн клуб 2021 онд Мандал даатгал компанитай хамтран ажиллажээ. Дэрэн клубийн баг энэ жил түүхэндээ анх удаа Монголын хөл бөмбөгийн дээд лигээс мөнгөн медаль хүртсэн юм.
Тодруулбал ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг хөл бөмбөгийн Үндэсний дээд лигийн тоглолтын үеэр тамирчид бэртэж гэмтэх эрсдэл багагүй бөгөөд Олон улсын хөл бөмбөгийн холбоо болон Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмийн дагуу Дэрэн клуб тоглогчдоо Мандал даатгалд хамруулсан байна.
“Өнөөдрөө баталгаажуулсан маргаашийг иргэн бүрд” уриатай Мандал даатгал компанийн хамт олон өнгөрсөн хугацаанд даатгалын зах зээлд тэргүүлэгч компаниудын нэг болсон төдийгүй харилцагчиддаа эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон үргэлж ойрхон ажиллахыг эрмэлзэж иржээ. Ингэснээр Монгол улсад арилжааны даатгалын салбарт корпорацийн засаглалын олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа анхдагч компаниудын нэг болох Мандал даатгал Азийн хөл бөмбөгийн холбооны лицензжүүлэлтэд өндөр үнэлгээтэй тэнцсэн Дэрэн клубийн хөл бөмбөгийн тогтвортой хөгжлийг эрэлхийлж буй зорилгыг дэмжиж байгаа илэрхийлэл юм. Дэрэн клубийн зүгээс ч цаашдаа Мандал даатгал компанитай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна