Ж.Амгалан: ОМИКРОНЫ улмаас шинэ жилийн баярын амралтыг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах шаардлагатай байгааг ОУ-ын эрдэмтэд зөвлөсөн

С.Гандэлгэр
2021/12/09

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө.

"Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна. Тухайлбал Омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт эргэн шилжих. Үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна гэжээ.

Харин онцгой анхааруулж байгаа зүйл нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх, халдвар авсан өвчинтэй ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгах нь зүйтэй. Эдгээр аргууд нь Омикрон хувилбарын дэгдэлтийг удаашруулах, халдварын оргил үеийг хойшлуулах боломжтой" гэв. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.