Б.Баярмаа: Иргэд өвдхөөрөө эмнэлэгт очдог болохоос 32 тэрбумын хөшөөнд очиж мөргөхгүй

2021/12/09

32 тэрбум төгрөгөөр хөшөө барина гээд батлагдчихсан. Гэтэл иргэд өөрсдөө энийг хүссэн үү. Төсвийн эзэн, татвар төлөгч таны хэрэгцээ шаардлага мөн юм уу? Хэрвээ тэр УИХ-ын гишүүн хэрэгцээ шаардлагыг мэддэггүй байсан бол хариулт хэлж байна лээ. Санаачилсан хүн нь “Та нар өвдөхөөрөө тэр хөшөөнд очиж мөргөнө шүү дээ” гэж байна. Иргэд хэлж байна бид өвдөхөөрөө эмнэлэгт очдог болохоос хөшөөнд очиж мөргөхгүй, эмнэлэг бариач ээ гэж байна. Тэгэхээр энэ 2022 оны Улсын төсөв бол иргэдээр хэлэлцүүлээгүй, тэдний хэрэгцээ шаардлагад үндэслэгдээгүй гэдгийн нэг нотолгоо бол 32 тэрбумаар хөшөө барих асуудал байгаа юм.

13-30 Ирээдүй өв сангаа хоосолчхоод ирээдүйдээ бид нар өр үлдээсээр байх уу. Өнөөдрөөс таслан зогсоохгүй бол ирээдүй хойч үеийнхээ өмнө бүх баялгийг нь ашиглаад, хүрэх ёсгүй мөнгө рүү гар дүрчхээд бид үр хүүхдүүддээ өр үлдээчхээд энэ үед амьдарч байгаа бид юу гэж хэлэх вэ гэдэг асуудал байгаа учраас л бид нэгдэж байна.

Төсөвтөө эзэн болж,хяналт тавьж зарцуулалтыг ил тод нээлттэй болгож үр дүн өгөөж үр ашгийг нь нэмэгдүүлж байж л амьдралаа өөд нь татах юм шүү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.144
    2021/12/09

    Zaa daa emgeneltei unen gevel ter burhan geechiin hushoo urt nastai, emneleg ni 10, 20 jiliin nastai baih da, uchir ni orchin tsagiin humuus iluu eruul zuv amidraliin hev mayagtai bolj bgaa

    Хариулах