Архангай аймгийн Ихтамир суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Х.Есү
2021/12/10

Архангай аймгийн Ихтамир сумын нутаг сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т орших Хөх нуур багийн Урд гол хэмээх газарт 12-р сарын 10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна