Солонгос улсад суугаа элчин сайд, Пусаны консулыг эгүүлэн татна

2021/12/13

Гадаад харилцааны яамнаас чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гарагт хүргүүлжээ.

Тус саналыг Ерөнхийлөгч зөвшөөрвөл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татахаар шийдвэрлэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.143
    Өчигдөр

    Эд нар очоод яг юу хийдэг байна аа...Гэр бүлээрээ тэнд жаргаад ...элдэв төрлийн наймаа үүсгэж..ах дүү амраг саднаа татах ийм л ажил хийж байгаа...Хөгийн новшнууд

    Хариулах
  • 117.136.39.91
    2021/12/13

    Болж байна ийм мануухайнуудыг эргуулэн татах хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.40.223
    2021/12/13

    Элчин сайдуудыг эргүүлэн татсанаар зөрчил байхгүй болохгүй ээ. Энэ ажлыг толгойлж байгаа Батцэцэг та ч гэсэн сайн дураараа огцрох ёстой. Таны удирдаж байгаа салбарын ажил ямар төвшинд байгааг илэрхийлж байна шүү дээ. САЙДАА!!!!!!!!

    Хариулах
  • 103.212.118.108
    2021/12/13

    Эрдэнэтуяаг элчингээр томилж болохгүй гэж СОЛОНГОСТ байгаа монголчууд эсэргүүцээд байхад ЖОНХУУ хүчээр томилсон юмаа.

    Хариулах