ГССҮТ: Лифтнээс унасан хүү хэдийн амьсгал хураачихсан байсан


Цахилгаан шатны хонгилд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... дугаар байр цахилгаан шатны хонгилд хүүхэд унасан тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдрийн 17:40 цагт хүлээн авсан байна. Энэ дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан тухайн орон сууцны долдугаар давхраас нэгдүгээр давхрын цахилгаан шатны хонгилд гурван настай хүү унаж бэртсэн байжээ. Хүүг дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэсэн юм.

Энэ тухай ГССҮТ-өөс тодруулахад: "Хүү эмнэлэг ирэхдээ л амьсгал хураачихсан байсан" гэсэн юм.

Хүүгийн амиа алдсан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж буй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна