ЭМЯ: Халдварын 72 орчим хувийг 0-11 насны хүүхдүүд эзэлж байна

Х.Есү
2022/01/30

Омикрон хувилбарын эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд томуу томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл:  "Омикрон хувилбар нь амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг буюу томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр илэрч байна. 

Ингэхдээ хоолой хөндүүрлэх, сөөх, аргах, хуурай ханиах, булчин болон үеэр өвдөх зэрэг шинж тэмдэг зонхилон илэрч байна. Харин хүндэрсэн тохиолдолд хатгааны шинж тэмдгүүд болох цээжээр өвдөх, амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна.

0-11 насны хүүхдүүдийн дунд халдвар өндөр байгаа тул Сар шинийн өдрүүдэд бага насны хүүхдээ айлаар дагуулж явахгүй байх, халдварт өртөх эрсдэлтэй газруудаар дагуулж явахгүй байх хэрэгтэй" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.78
    2022/01/31

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах