Даян аварга Н.Батсуурь өнөөдөр/2021.01.31/ эхлэх сар шинийн уламжлалт барилдаанд зодоглоно гэдгээ бөхийн холбоонд мэдэгдсэн ч холбоо түүнийг бүртгэх боломжгүй гэжээ
Хариуд нь Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа "Маргааш барилдана. Хууль ёсны дагуу" хэмээн бичсэн байна. Үүнээс үүдэн бөх сонирхогчид Цагаан сарын барилдаан болохгүй байхвий гэх айдастай байна.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өчигдөр энэ талаар ярихдаа “Маргаашийн сар шинийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Ө.Бат-Орших нар барилдахгүй. Битүүний барилдаан бол бэлгэдлийн барилдаан. Тиймээс допингтой, допингийн шийтгэл буруу, зөв гэдэг нь тусдаа асуудал. Үүн дээр бид бүхэн ойлголцсон. Н.Батсуурь аварга өнөөдөр 11:00 цагийн үед надтай ярьсан. Дараагийн барилдаануудад барилдуулахыг тэргүүлэгчдийн хурлаараа шийдээд өгөөрэй гэх хүсэлтийг тавьсан. Тэргүүлэгчид энэ барилдаанд өнжүүлье гэж шийдсэн” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна