Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1298 жирэмсэн эх халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сэлэнгэ аймагт коронавирусын халдвар авсан нэгэн жирэмсэн эмэгтэй хүүхэдтэйгээ эндсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 37 настай таван сартай жирэмсэн эмэгтэй аймгийн төвд коронавирусын шинжилгээ өгчээ. Тухайн үед хариу нь сөрөг буюу халдвар аваагүй гэж гарсан байна. Гэсэн ч тухайн эмэгтэйн бие дээрдэхгүй байсан учраас 10 гаран хоногийн дараа дахин эмчид ханджээ. Тэр үед өмнөх шинжилгээнийх нь хариу эерэг гарсанг мэджээ.
Шинжилгээний хариуг ГЭРЭГЭ системд буруу бүртгэгдсэнээс болж халдвар авсан гэдгээ мэдэлгүй, эмчилгээ хийлгэхгүй явсаар биеийн байдал нь хүндэрч нас баржээ.
Шинжилгээний хариу нь алдаатай шивэгдсэн байсан ба ГЭРЭГЭ системд 24 цагийн дотор засагдан орсон ч жирэмсэн эхэд мэдэгдээгүй байна. Үүний улмаас талийгаачийн бие муудан эмнэлэгт хүргэгдсэн ч хүүхдийн хамт нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.160.164
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах