Зах, худалдааны төвүүдийн сар шинийн баяраар ажиллах хуваарь

С.Гандэлгэр
2022/02/01

Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.

Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амрах бөгөөд 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 8-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана.

Иргэд та бүхэн доорх хүснэгтээс дүүрэг тус бүрд байрлах томоохон зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.217
    2022/02/02

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах