Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осол хэргийн үзүүлэлтийг 2019 оны мөн үетэй харьцуулахад:
Мөн цагдаагийн байгууллагаас олон улсын болон улсын чанартай 10200 км хатуу хучилттай автозам болон 360 сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн төрөл, мэргэжлийн албадын алба хаагчид 50 км тутамд, удирдах бүрэлдэхүүн 100 км тутамд хяналт тавин 24 цагаар орон нутагт 231 хяналтын цэгт 550, нийслэл хотод 247 цэгт 800-1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Үүний үр дүнд олон улсын болон улсын чанартай автозамд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд баярын өдрүүдэд гарсан 2 хүний амь хохирсон осол нь суурин газар /хашаан дотор/-т болон цагдаагийн алба хаагчийн хяналт тавих боломжгүй газарт бүртгэгдсэн байна.
Эдгээр өдрүүдэд нийслэл хотоос 30000 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцсон байна.
Оюутан, сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ачаалал ихсэх хандлагатай байгаа тул иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, зам орчны байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.236
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах