БАРИМТ: “Сахал” Д.Эрдэнэбилэг нар улсад 500 тэрбум бус 1.1 их наяд төгрөгийн өртэй

2022/03/09

Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкны эзэн гэгддэг “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамаарал бүхий бизнес болох “Кью Эс Си” 211 тэрбум, “Хөтөл” 290 орчим тэрбум төгрөгийг тус бүр зээлсэн тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тэгвэл түүний татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан өр, зээл үүгээр дуусахгүй их талаарх ноцтой баримтыг бид дэлгэж байна.

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны Монголбанкнаас авсан зээлийн үлдэгдэл 164 тэрбум, Улаанбаатар хотын банкны Монголбанкнаас авсан Кью Эс Си ХХК-д холбогдох зээлийн үлдэгдэл 48 тэрбум, дамжуулан авсан зээлийн үлдэгдэл 4,6 тэрбум төгрөг байгаа аж. 

Худалдаа хөгжлийн банкныхан зээлээ Эрдэнэтийн 49 хувийг авсан 400 сая доллароор “ХААНА”

Улсад төлөөгүй энэ их өрнийхөө талаар Д.Эрдэнэбилэгийн багийнхан 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гарсан УИХ-ын 23 дугаар тогтоолтой холбон тайлбарладаг гэх яриа хэдэнтээ гарч байв.

Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас оруулж ирсэн 400 сая ам.долларт оруулж тооцох.  Суутган тооцлоо гэхэд, энэ нь тэдний улсад төлөх ёстой зээлийн үлдэгдэл буюу 1.1 их наяд төгрөгтэй буюу 400 сая ам доллартай тэнцэж байгаа юм.

Ийнхүү суутган тооцох хэлцлийг Засгийн газраас Д.Эрдэнэбилэгийн багтай хийхээр төлөвлөж хэдэнтээ хандсан ч тэд хэлцлээс “зугтсаар” өдийг хүрсэн тухай мэдээлэл мэр сэр гарч байв. 

Тэгвэл Засгийн газраас удаа дараа санал тавьж, Д.Эрдэнэбилэгийн багийг багагүй хугацаанд тойрч гүйсний үр дүнд хэлцэл хийж, дээрх хувилбараар шийдэхээр болж буй бололтой. 

Тодруулбал, “Монголиан коппер корперейшн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарт 2021 оны 12 сарын 09-нд буюу одоогоос гурван сар гаруйн өмнө МУ-ын Засгийн газрыг төлөөлж Сангийн яамнаас албан бичиг илгээжээ.

Тус албан бичигт “Нэгэнт эцсийн худалдан авагч нь Худалдаа хөгжлийн банк тул Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн төрд өгөх өглөгтэй суутган тооцно. Үүнд: /2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар/

1. Монголиан коппер корпорейшн ХХК-д төлсөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувьд хамаарах ногдол ашиг 161,9 тэрбум төгрөг

2. Худалдаа хөгжлийн банкны Монголбанкнаас авсан зээлийн үлдэгдэл 164 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын банкны Монголбанкнаас авсан Кью Эс Си ХХК-д холбогдох зээлийн үлдэгдэл 48 тэрбум төгрөг, дамжуулан авсан зээлийн үлдэгдэл 4,6 тэрбум төгрөг. 

3. “Кью Эс Си” ХХК-ийн төмөр замын болон авто замын концессын төлбөр хэмээн зээлсэн Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 211 тэрбум

4. Хөтөл ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 290.4 тэрбум 

Нийт 1.1 их наяд төгрөгийг суутган тооцооллын хэлцэл хийх саналыг хүргүүлж байна. Иймд дээрх суутган тооцоололтой холбоотой байр суурь, хэлцлийн саналаа яаралтай ирүүлнэ үү” гэжээ.

Б.Жавхлан: Улсаас авах авлагууддаа харилцан суутгах замаар хэлэлцлээ амжилттай болгохыг зорьж байна

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан саяхан Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ онцолсон. Тэрбээр “Хөгжлийн Банкнаас "Кью Эс Си", "Хөтөл" компаниудын авсан зээл Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад оролцсон. Засгийн газраас энэ асуудлыг улсын мөнгөөр улсад ирэх хувийг худалдаж авсан гэж үзэж байгаа. 

Бэлэн мөнгө төлж 49 хувийг худалдаж авах биш, харилцан суутгах замаар авъя гэдэг зарчмыг үе үеийн Засгийн газар баримталж ирсэн. Энэ удаад мөн л улсаас авах авлагууддаа харилцан суутгах замаар хэлэлцлээ амжилттай болгож, 49 хувийг улсдаа авах ажлыг бүрэн дуусгая гэсэн зарчмыг баримталж байгаа" хэмээсэн байна.

Д.Эрдэнэбилэг нарын компаниудын ХАМААРАЛ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг анх 2016 оны 3 дугаар сарын 15-нд ТДБ Капитал ХХК Ростех корпорацитай байгуулсан.

 Мөн эцсийн худалдан авагч нь Худалдаа хөгжлийн банк гэдгийг нотолж байгаа талаар Сангийн яамны албан бичигт дараах байдлаар дурджээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан эх үүсвэрийг босгоход оролцсон, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч Монголиан коппер корпорейшн ХХК-д дамжуулан зээлсэн бүх компаниуд нь Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн удирдлагад ажилладаг болон ураг төрлийн холбоотой хүмүүсийн нэгээс нөгөөд бэлэглэлээр шилжих байдлаар бүгд харилцан хамааралтай байгаа. 

Тухайлбал: 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан мэдээллээр Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах үед "Кью Эс Си" ХХК-ийн толгой компани "Куалити стийл корпорэйшн" ХХК-ийг "Оргил смарт солюшн" ХХК 40, "Юнайтед секьюритис" ХХК 30, "ТДБ секьюритис" ХХК 30 тус тус эзэмшиж байсан бөгөөд Монголиан коппер корпорейшн ХХК-ийн цорын ганц эзэмшигч Ц.Пүрэвтүвшин нь Оргил смарт солюшн ХХК, ТДБ секьюритис ХХК-аар дамжуулан Кью Эс Си ХХК-ийн 70 хувийг эзэмшиж байсан тул харилцан хамааралтай байна. 

Хөтөл ХХК-ийг анх Д.Эрдэнэбилэгийн үеэл Р.Мөнхтуул 200 сая төгрөгийн дүрмийн сантай Бэйзмент ХХК нэртэйгээр байгуулаад Ч.Энхболд 50 хувь, Д.Мишигт 20 хувийн хувьцаагаа бэлэглээд 2015 онд М.Бөх-Очирт 100 хувь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. 

Түүнчлэн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн мэдээллээс харвал 2010 онд Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн эргэх зуухны хоёрдугаар шугамын шинэчлэлтийн ажилд ирүүлсэн хөрөнгө оруулагчдын саналд Бэйзмент ХХК нь Худалдаа хөгжлийн банктай хамтран санал өгч шалгарсан байна” гэжээ.

Д.Эрдэнэбилэг нарын жинхэнэ АМБИЦ аль нь вэ

Хэлцэл хийхтэй холбоотой өмнөх шийдвэрүүдийг сануулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын өмчлөлөөс 400 сая ам.доллараар худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай Засгийн газар суутган тооцох хэлцэл хийх замаар төрд 100 хувь шилжүүлэн авахаар УИХ-ын 23-р тогтоолыг 2017 онд баталсан.

Гэвч хэлцэл хийгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Улмаар өнгөрсөн намрын чуулганаар 23-р тогтоол дахь “хэлцэл хийх” гэсэн үгийг хасах өөрчлөлт оруулах төслөө Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 

Хэрэв тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар баталбал хэлцэл хийх шаардлагагүйгээр шууд суутган тооцох боломжтой болох юм. 

Нөгөө талдаа Д.Эрдэнэбилэг нар өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр таг дуугүй байж ирсэн нь анхаарал татдаг. Магадгүй цаг хожиж байхыг ч үгүйсгэхгүй. Тохиромжтой цаг үе нь ирэхэд дахин өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авах амбицтай ч байж мэдэх юм.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.70
    15 цагийн өмнө

    Тэгвэл ХХБанкыг хурааж аваад Төрийн банкинд нийлүүлэх юм бишүү

    Хариулах
  • 122.201.24.26
    2022/03/21

    эрдэнэбилэгээ улсын мөнгийг төлөөчээ нүүр нь ширэлсэн дуракийг шийтгээчээ

    Хариулах
  • 202.126.88.33
    2022/03/17

    Монгол улсын төр ийм хүчгүй арчаагүй бна шүү дээ.Эрдэнэбилэг мэтэд идүүлээд дуусах нь.Түрүүчээсээ нас барж хэрэг нь хэрэгсэхгүй болж бна.Төрд бгаа дээрэмчид /Нямдоржоос эхлээд хамтрагчид их бгаа,байшин саванд нь үнэгүй суучихсан /хамсаатнууд нь учраас хөдлөхгүй өдий хүрсэн.Бөөн мафи .Шоронд хийлээ ч шагналаар амралтанд амарч бгаа мэт тарвалзаж бгаад гардаг.Баяр ,Бат-Үүл яаж монголын ард түмнийг доромжилж бна шоронгоос захидал бичээд.Хагарч тэсэртлээ хэдэн үеэрээ идэх хөрөнгө хулгайлсан ,дээрэмдсэ

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/03/13

    Сахал Эрдэнэбилэгийг Монгол улсын Ерөгхийлөгч болгочих харин Мянганбаярыг Ерөнхий сайд болгочих харин Нямтайширийг УИХ дарга болгочих САнгийн сайдаар Эрдэнийг болгочихвол Монгол улс өрнөөсөө гарч жинхэнэ утгаараа хөгжинөө

    Хариулах
  • 64.119.18.232
    2022/03/12

    УЛС луйварчдад төрийн төмөр нүүрээ харуулж шуурхай арга хэмжээ авах ёстой. АДАГЛААД банкуудыг нь төрийн мэдэлд шууд аваач. ХУУЛИЙНХАН яагаад хөдлөхгүй байгаа юм вэ?

    Хариулах
  • 213.87.138.61
    2022/03/10

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.9.40.68
    2022/03/09

    barij horioch aimshgin hulgaich zuger lbyavad bhiin yu ch hiij chadahguiin ulsiig luivardaad bhad yagad zugger yavad bdiin gaihaltai

    Хариулах
  • 43.242.243.85
    2022/03/09

    Uls munguu awmaar bn

    Хариулах
  • 88.116.92.142
    2022/03/09

    Энэ хулгайч нараа барьж хориоч

    Хариулах